Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 9.4 хувь нь 10 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй
Цааш унших“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. -“Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? -2019 оны санхүүгийн тайлан аудитаар эцэслэн баталгаажаагүй байна. Компаниас гаргасан хаалтын дүнгээр бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. 2.66 их наяд төгрөг гэсэн үг. Одоо бол ам.долларын ханш 2700 давчихсан байгаа. Жилийн жигнэсэн дүнгээр бодохоор нэг тэрбум ам.доллар байгаа юм. 2017 онд Оюутолгой компани 1.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан юм билээ. Гэхдээ Оюутолгой бол гадаадын хөрөнгө оруулалттай компани. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдээс борлуулалтын орлого нь жилийн нэг тэрбум ам.доллар давсан тохиолдол байдаггүй юм билээ. Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг тэрбум ам.долларын орлоготой ажилласан анхны Монгол компани болж байгаа юм. Татварын дараах цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн. Татвараар улсын төсөв 660 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. -“Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажилласан гэж байна. Энэ онд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх үү? -Компанийн тухай хуульд зааснаар тухайн жилийн цэвэр ашиг баталгаажсаны дараа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, үгүй юү гэдгийг компанийн эрх барих дээд байгууллага шийддэг. Манай компанийн хувьд эрх барих дээд байгууллага нь ТУЗ. ТУЗ 50 хоногийн дотор хуралдаад энэ асуудлаар шийдвэр гаргана. Манай компанийн хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг нь иргэд (хоёр сая 511 мянган иргэн), үлдсэн багахан хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа. -Танай компанитай холбоотой 55 тэрбум төгрөгийн маргаан гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ? -“Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд цаасан дээр хөрс хуулаад 55 тэрбум төгрөг идчихлээ гэж иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилсэн. Бид тухайн үе бүрт нь мэдээлэл өгч байсан. Тэр хүмүүст хувийн журмаар ч мэдээлэл өгч буруу ойлгож байгааг нь тайлбарласан. Гэвч ташаа мэдээллээ тараасаар л байсан. Бүр АТГ-т өгсөн. АТГ шалгаад асуудал алга гээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үндэсний аудитын газар дүгнэлтээ гаргахаас өмнө хуулж овоолсон хөрс, хөрс хуулалт хийсэн компаниудын тайлан хоорондоо зөрж байгааг лавласан юм. Манай компанид ирүүлсэн энэ тухай албан бичгийг нь иргэний нийгмийн байгууллагууд ямар нэгэн аргаар олж аваад “Аудитын дүгнэлт нь гарчихсан байна. Эд нар мөнгө идчихсэн юм байна” гэж тайлбарлаад, олон нийтэд мэдээлэл өгсөн. Яагаад зөрүү үүссэн гэхээр манай компани тайлангаа дутуу өгснөөс болсон. Хөрс хуулалтаас гарсан шороогоороо уурхай дотор зам тавих, уурхайн хотхон барих газраа тэгшлэх гэх мэтээр ашигласан. Үүнийгээ тооцохгүйгээр тайлангаа өгчихсөн байсан юм билээ. Тиймээс тайлангаа засч өгсөн. Аудитын тайлын эцэслээд гарчихсан байгаа. Удахгүй УИХ-д танилцуулах байх. Иргэний нийгмийн байгууллагынхан маань энэ дүгнэлтийг олж үзэх хэрэгтэй. -Б.Ганхуяг захирлыг сонгуульд өрсөлдөхөөр болж ажлаа өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? -Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх ёстой. Харин манай гүйцэтгэх захирал ажлаа хийж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани томоохон төслүүд эхлүүлчихсэн явж байна. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байсан. Гашуунсухайтын төмөр зам, авто замууд, нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн хотхон гэх мэт томоохон төслүүд эхлүүлчихсэн байгаа. Тиймээс энэ төслүүдээ үргэлжлүүлэхийн тулд улс төр бодох завгүй ажиллаж байна даа гэж хардаг.
Цааш уншихМонголбанкны мэдээлснээр төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк байдаг байна
Цааш унших2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө
Цааш уншихГэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа
Цааш уншихТатварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан өмнөх эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх ёстой
Цааш уншихӨнгөрсөн оны мөн үед Монгол Улсын импортоор авсан суудлын авто машин 59204
Цааш уншихОн гарснаар Монгол Улс 471.5 мянган тонн автобензин авсан
Цааш уншихӨнгөрсөн оны мөн үе буюу 2018 оны байдлаар 197 гомдол хүлээн авч хянан шийдвэрлэж байсан
Цааш уншихҮнийн тухайд А-80, Аи-92, дизелийн түлш 30-150, дизелийн түлш 20 төгрөгөөр буурсан
Цааш уншихЗасгийн газрын зүгээс олон улсын 25 банкинд урилга хүргүүлж хүлээн авсан банкуудаас дээрх гурван банкийг шалгаруулсан
Цааш уншихЗээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн хүсэлтийг Монголбанк хүлээн авч эхэлжээ
Цааш уншихТөв банкны зүгээс Монгол Улс 2020 онд багтаж, “саарал жагсаалт”-аас гарах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан
Цааш унших2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрчээ
Цааш уншихЦаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно
Цааш уншихИргэн болон ААН татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд хэт их баримт бичиг бүрдүүлдэг гэдэг нь ташаа ойлголт
Цааш уншихТатварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д. Цогтжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
Цааш уншихМөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллага FATF-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол банкнаас мэдээлэл хийлээ
Цааш унших“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ
Цааш уншихФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй
Цааш уншихТөв банкнаас “Сангийн сайд банкуудад хийсэн өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхсөн байдалд магадлан хянах аудит хийснийг ФАТФ-ын үнэлгээтэй холбож тайлбарласан.
Цааш уншихМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Цааш уншихТөслүүдийн гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар үзэглэв.
Цааш уншихАзийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эрүүл мэнд, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд зориулж 101.5 сая ам.долларын зээл олгох болжээ.
Цааш уншихУИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ.
Цааш уншихАзийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зарим аймгийн цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэхээр болжээ
Цааш уншихУлсын нийт гадаад өр оны эхний хагас жилд 29.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллар буюу 7.3 хувиар нэмэгджээ
Цааш уншихДолларын ханш буурчээ
Цааш уншихУул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор хүлээн авлаа.
Цааш уншихЕрөнхий сайдын санаачилсан эл санаачилгыг “Эрдэнэс Монгол” ХХК, МҮХАҮТ дэмжиж, “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд хамтарч нээлээ.
Цааш уншихНийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний найман сард 1802.9 тэрбум төгрөг болжээ
Цааш уншихОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгчээ.
Цааш уншихМонголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Жин-Дон Хуа, ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Нена Стойлкович болон тэднийг дагалдах төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.
Цааш уншихУулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв.
Цааш уншихХамтын ажиллагааны зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа
Цааш уншихЭнэ оны 5 дугаар сарын байдлаар 2,309 зээлдэгчдэд ипотекийн 8 хувийн зээл олгожээ
Цааш унших2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд 91 байгууллага түүвэр шалгалтад хамрагдах бөгөөд өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудыг түүвэрлэн хамруулна.
Цааш уншихҮндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар тус аймаг өнгөрсөн 2018 онд ажилгүйдлийн түвшинг 9,1 хувиар буюу хамгийн өндөр хувиар бууруулсан аймгийн нэг болж байна.
Цааш уншихЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Цааш унших“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна.
Цааш уншихМонгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өчигдөр анхдугаар хуралдаанаа хийв.
Цааш уншихМонгол Улсын иргэд ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНЫ ЖАГСААЛТ шинэчилжээ
Цааш уншихНэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна.
Цааш уншихХувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Цааш уншихМонголбанк нийт 22 тонн алт худалдан авчээ
Цааш уншихЦ.Ундармаа: Хямдралтай бараанд ч НӨАТ-ын баримт олгох ёстой
Цааш уншихТаван компанийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа
Цааш уншихМөнгөний бодлогын хороо нээлттэй захидал гаргажээ
Цааш уншихЧанаргүй зээл өмнөх оноос 911 тэрбум төгрөгөөр өсчээ
Цааш унших

















































