Зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхдээ Монголбанкнаас зөвшөөрөл авна

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Монгол Улсад зээлийн мэдээллийн үйлчилгээг авч бусдад хүргэхдээ тусгай зөвшөөрөл авах ёстой. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн хүсэлтийг Монголбанк хүлээн авч эхэлжээ. 

Аж ахуйн нэгж нь Зээлийн мэдээллийн тухай хууль, Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журамд заасан шаардлага болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А-239 дүгээр тушаалаар батлагдсан өөрийн хөрөнгийн доод шаардлагыг тус тус хангасан байх ажээ.