Тэрбум ам.долларын автомашин импортоор авчээ

Монгол Улс он гарснаар тэрбум ам.долларын авто машин импортоор авчээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 88.4 мянган тээврийн хэрэгсэл импортоор авсан байна. Үүнээс суудлын авто машин 66613, ачааных 21760 байна. Энэ нь үнийн дүнгээр бол өнгөрсөн оны энэ үеэс 208 сая ам.доллараар өссөн байгаа юм.

Өнгөрсөн оны мөн үед Монгол Улсын импортоор авсан суудлын авто машин 59204, ачааны машин 20664 буюу нийт 79 мянга гаруй байв.