“Эрдэнэс-Тавантолгой”-н 30 хувьд IPO хийх банкууд тодорчээ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 30 хүртлэх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон. IPO хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэх банкууд шалгарч бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, ЯПОНЫ “NOMURA” гэсэн гурван банк шалгарсан байна. Эдгээр шалгарсан банкууп “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Засгийн газрын зүгээс олон улсын 25 банкинд урилга хүргүүлж хүлээн авсан банкуудаас дээрх гурван банкийг шалгаруулсан байна. Үүнээс гадна 20 гаруй хуулийн фирмд урилга илгээснээс Английн LINKLATERS хуулийн фирм шалгарчээ.