Монголбанк: Банкуудад хийсэн шалгалт

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох тухай асуудал сүүлийн үед яригдаад буй. Үүнтэй холбоотой буруу, зөв мэдээллүүд ч олон нийтийн сүлжээгээр цөөнгүй явсан. Тэгвэл энэ дунд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдэл ч буруу байсан талаар Төв банкнаас мэдээллээ.Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр “саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан болж байна” гэсэн. Тэгвэл Төв банкнаас “Сангийн сайд банкуудад хийсэн өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхсөн байдалд магадлан хянах аудит хийснийг ФАТФ-ын үнэлгээтэй холбож тайлбарласан. Гэтэл энэ нь зөвхөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Монгол Улсын Сангийн сайд ингэж мэдээлэл хийснээрээ ФАТФ-т Монгол Улсыг энэ асуудлаар шалгаад өгөөч гэж хүсэж байгаатай ялгаагүй. Гэтэл техникийн 40 зөвлөмж, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжид энэ тухай заалт байхгүй” гэлээ.