Нийгмийн даатгалын сангийн орлого 2.8 их наяд төгрөг болж өсчээ

ҮСХ-ноос Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Н.Өлзийханд нар танилцуулав.

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 419.5 (17.5%) тэрбум төгрөг, зарлага 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 361.4 (16.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Хүн амын амьжиргааны доод түвшинг 230 мянгаар тогтоолоо

Монгол Улсын хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороо жил бүр “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г шинэчлэн тодорхойлж, нийтэд мэдээлж ирсэн.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Улаанбаатар хот 230000 төгрөг


Хангайн бүс 206000 төгрөг


Баруун бүс 203400 төгрөг


Зүүн бүс 201700 төгрөг


Төвийн бүс 198300 төгрөг

2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 336 тохиолдол бүртгэгджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр 2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 336 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 53 (18.7%)-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 96.4% нь үйлдвэрлэлийн осол, 3.6% нь хурц хордлого байна.