Инфографик: 411.6 мянган хүнд тэтгэвэр, тэтгэмж олгожээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний найман сард 1802.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 293 тэрбум төгрөг, зарлага 1683.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 291.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт. 

Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 293 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 235.7 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 26.2  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тус сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 291.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 156.2 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 66.6  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас оны эхний найман сард 411.6 мянган хүнд 189.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 225.1 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 94 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.