“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. -“Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? -2019 оны санхүүгийн тайлан аудитаар эцэслэн баталгаажаагүй байна. Компаниас гаргасан хаалтын дүнгээр бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. 2.66 их наяд төгрөг гэсэн үг. Одоо бол ам.долларын ханш 2700 давчихсан байгаа. Жилийн жигнэсэн дүнгээр бодохоор нэг тэрбум ам.доллар байгаа юм. 2017 онд Оюутолгой компани 1.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан юм билээ. Гэхдээ Оюутолгой бол гадаадын хөрөнгө оруулалттай компани. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдээс борлуулалтын орлого нь жилийн нэг тэрбум ам.доллар давсан тохиолдол байдаггүй юм билээ. Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг тэрбум ам.долларын орлоготой ажилласан анхны Монгол компани болж байгаа юм. Татварын дараах цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн. Татвараар улсын төсөв 660 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. -“Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажилласан гэж байна. Энэ онд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх үү? -Компанийн тухай хуульд зааснаар тухайн жилийн цэвэр ашиг баталгаажсаны дараа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, үгүй юү гэдгийг компанийн эрх барих дээд байгууллага шийддэг. Манай компанийн хувьд эрх барих дээд байгууллага нь ТУЗ. ТУЗ 50 хоногийн дотор хуралдаад энэ асуудлаар шийдвэр гаргана. Манай компанийн хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг нь иргэд (хоёр сая 511 мянган иргэн), үлдсэн багахан хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа. -Танай компанитай холбоотой 55 тэрбум төгрөгийн маргаан гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ? -“Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд цаасан дээр хөрс хуулаад 55 тэрбум төгрөг идчихлээ гэж иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилсэн. Бид тухайн үе бүрт нь мэдээлэл өгч байсан. Тэр хүмүүст хувийн журмаар ч мэдээлэл өгч буруу ойлгож байгааг нь тайлбарласан. Гэвч ташаа мэдээллээ тараасаар л байсан. Бүр АТГ-т өгсөн. АТГ шалгаад асуудал алга гээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үндэсний аудитын газар дүгнэлтээ гаргахаас өмнө хуулж овоолсон хөрс, хөрс хуулалт хийсэн компаниудын тайлан хоорондоо зөрж байгааг лавласан юм. Манай компанид ирүүлсэн энэ тухай албан бичгийг нь иргэний нийгмийн байгууллагууд ямар нэгэн аргаар олж аваад “Аудитын дүгнэлт нь гарчихсан байна. Эд нар мөнгө идчихсэн юм байна” гэж тайлбарлаад, олон нийтэд мэдээлэл өгсөн. Яагаад зөрүү үүссэн гэхээр манай компани тайлангаа дутуу өгснөөс болсон. Хөрс хуулалтаас гарсан шороогоороо уурхай дотор зам тавих, уурхайн хотхон барих газраа тэгшлэх гэх мэтээр ашигласан. Үүнийгээ тооцохгүйгээр тайлангаа өгчихсөн байсан юм билээ. Тиймээс тайлангаа засч өгсөн. Аудитын тайлын эцэслээд гарчихсан байгаа. Удахгүй УИХ-д танилцуулах байх. Иргэний нийгмийн байгууллагынхан маань энэ дүгнэлтийг олж үзэх хэрэгтэй. -Б.Ганхуяг захирлыг сонгуульд өрсөлдөхөөр болж ажлаа өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? -Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх ёстой. Харин манай гүйцэтгэх захирал ажлаа хийж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани томоохон төслүүд эхлүүлчихсэн явж байна. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байсан. Гашуунсухайтын төмөр зам, авто замууд, нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн хотхон гэх мэт томоохон төслүүд эхлүүлчихсэн байгаа. Тиймээс энэ төслүүдээ үргэлжлүүлэхийн тулд улс төр бодох завгүй ажиллаж байна даа гэж хардаг.
Цааш уншихУЕПГ-ын урд замыг 2020.01.03-ны өдрийн 13 цагаас тодорхойгүй хугацаагаар хааж шугам засварын ажил хийхээр болжээ.
Цааш уншихЦахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна
Цааш уншихЗасгийн газрын тусгай сангуудад хийсэн санхүүгийн хяналт, шалгалтаар 422.8 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдлыг илрүүлжээ
Цааш уншихХөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаад ердөө долоохон сар болсон тэрбээр ийнхүү улстөрд хүчээ үзэхээр шийдсэн байна
Цааш унших776 тэрбум төгрөгийн зээлийн 95 хувь нь Төрийн банк болон Хаан банкаас авсан зээл байдаг
Цааш уншихЖейми хүүхдээ бага байхад хамт гар утсаараа тоглодог байсныгаа бодож өөрийгөө буруутгадаг байж.
Цааш унших2006 онд "Женко" клубын тамирчин болсон, энэ үеэр Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв
Цааш уншихТус наадам ирэх дөрөвдүгээр сарын 10-12, 17-19ний өдрүүдэд АНУ-ын Калифорни мужид болох юм
Цааш уншихЕрөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа
Цааш уншихМонголбанкны мэдээлснээр төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк байдаг байна
Цааш унших2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө
Цааш уншихЖ.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна
Цааш унших2008- 2018 онд нийт 11 удаа зохион байгуулагдаж 75 уран бүтээлч шилдгээр тодорсон
Цааш уншихТэтгэврийн зээлийн үлдэгдэл 300 гаруй мянган иргэний 800 орчим тэрбум төгрөг байгаа
Цааш уншихИргэд, оршин суугчид уг гал түймрийг хогийн цэгээс үүдэлтэй гарсан.
Цааш уншихТөлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна
Цааш уншихГэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа
Цааш уншихМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Цааш уншихХөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг (ISO 9001:2015)(MNS ISO 9001-2016) нэвтрүүлэхэд "Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбоо” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан бөгөөд “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулсан
Цааш уншихАнагаах ухааны доктор, Клиникийн профессор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч П.Одончимэгийг Төрийн дээд одон медаль болох Алтангадас одонгоор шагнасныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардууллаа.
Цааш уншихМалчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв
Цааш уншихШинэ жилийн баярын цэнгүүн өндөрлөсний дараа буюу 12:30 цагаас том оврын 18 автобус, 18 чиглэлд үйлчилнэ
Цааш уншихЭнэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсэн тул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзлаа
Цааш уншихГэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа
Цааш уншихАвстрали даяар 100 гаруй гал түймэр дэгдсэн хэвээр байгаа
Цааш уншихХамгийн сүүлд гарсан мэдээллээр өөрийгөө Монголын тагнуулын ажилтан, нууц даалгавар биелүүлж яваад баригдсан
Цааш унших2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Цааш уншихГэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт шалгалтын хүрээнд ажиглагдсан
Цааш уншихШинэ батлагдсан хуулиар өмнөх сонгуулиудаар гарч байсан иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан гарах боломжийг хааж өгсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа
Цааш унших2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
Цааш уншихМонголын ард түмний оюун санаа, сэтгэл зүрхэнд хоногшсон онцгой бүтээлүүдийг туурвин Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн уран бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагналыг олголоо.
Цааш уншихЭх сурвалжийн мэдээлснээр, онгоц Алма-Аты хотоос Нурсултан чиглэн нисч явсан бөгөөд одоогоор долоо хүн амиа алдсан
Цааш уншихУтаа мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард гаргасан
Цааш уншихИргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
Цааш уншихЭнэ удаагийн үзэсгэлэнд 2017-2019 оны хооронд музейн сан хөмрөгт шинээр бүртгэн авсан 227 дэсийн 604 үзмэрийг цогц байдлаар анх удаа дэлгэн үзүүлж буйгаа онцлог
Цааш уншихЕрөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29 буюу ирэх ням гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно
Цааш уншихМанай улсын 220 мянга гаруй иргэн 41 улсад ажиллаж, суралцаж байгаа
Цааш уншихТатварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан өмнөх эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх ёстой
Цааш уншихЭнэ онд таван хошуу мал тавуулаа өсөлттэй байсан
Цааш уншихЗасгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ заагийг тогтоосон байдаг.
Цааш унших2019 онд зуслан, хүүхэд хөгжүүлэх ордонд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оноос 50 хувиар өссөн зэрэг нь бодлогын хэрэгжилтийн эерэг дүн
Цааш уншихТүүний шинэ дуу “Yummy” нэртэй ба ирэх нэгдүгээр сарын 3-нд цацагдах аж.
Цааш уншихНалайхаас нүүрс худалдаалагдахгүй, тээвэрлэлт хийгдэхгүй байгаа
Цааш уншихНэг удаа үйлчилгээ авахад 15 секунд л зарцуулна.
Цааш уншихЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. “Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.
Цааш унших"Хоккейн шөнө" лигт Оросын Ерөнхийлөгчийн баг 8: 5-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа
Цааш унших"Монгол Фармер" худалдааны төвд 39м2 талбай бүхий "Хан-Уулд үйлдвэрлэв" борлуулалтын цэг байгууллаа.
Цааш уншихХайрцаг дээрхи мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, үйлдвэрлэгч нь стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээгүй, чанарын баталгаажилтгүй байна.
Цааш унших