54,5 хувийн саналаар Өмнөговь аймгийн Засаг даргад Хорлоогийн Батболд сонгогдлоо

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны хурал 89,9 хувийн ирцтэй хуралдаж, Өмнөговь аймгийн Засаг даргад Хорлоогийн Батболдыг дэвшүүлэхээр 54,5 хувийн саналаар дэмжсэн байна. Хорлоогийн Батболд бол төрийн албыг шат шатанд нь хамгийн баг нэгжээс нь эхлэн хашиж ирсэн олон жилийн туршлагатай жинхэнэ төрийн алба хаагч юм. Тэрээр төрөлх нутаг Баян-Овоо сумандаа Засаг даргын орлогч, Засаг дарга, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор  тус тус ажиллаж иржээ. Улмаар Өмнөговь аймгийн ИТХ-д 3 удаа төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж ирсэн ард түмнийхээ дунд нэр хүндтэй, итгэлийг хүлээсэн төрийн түшээ билээ.