Ерөнхийлөгч найм дахь парламентын анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа

УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулганыг өнөөдөр 12:00 цаг зарласныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг гардуулах бөгөөд үүний дараа анхдугаар чуулган эхлэх юм.

Чуулганаар шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөнө.