УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонголоо

УИХ-ын сонгуулиар хамгийн олон суудал авсан нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг. Үүний дагуу 62 суудал авсан МАН УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгохоор нэр дэвшүүлж анхдугаар чуулганаар хэлэлцүүллээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар түүнийг улираан сонгохыг дэмжлээ. Ингэснээр байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа хоёр удаа дараалан УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдол энэ болж байна.

УИХ-ын даргыг улираан сонгосноор чуулганы өнөөдрийн хуралдаан завсарлалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг улираан сонгосонтой холбогдуулан түүний намтрыг танилцуулъя. 

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн.

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга