Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан юм.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 7 сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 2 удаа хойшлуулаад байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.