card
Д.Норовын өгүүллэг

Д.Норовын өгүүллэг "Утгын чимэг" наадмын шилдгээр тодорлоо

"Утгын чимэг -2019"-ийн тэргүүн байрт шалгарсан төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэгийг толилуулж байна

Цааш унших
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа

Хуулиар дөрвөн төрлийн тэтгэврийн зээлийг тэглэнэ

Цааш унших
Ханхүү Харри, Меган Маркл нар ордны амьдралаас татгалзлаа

Ханхүү Харри, Меган Маркл нар ордны амьдралаас татгалзлаа

Тэдний эл шийдвэр хатан хаан хоёрдугаар Эльезабет болон хунтайж Чарльз, Уильямс нарт таалагдахгүй байгаа

Цааш унших
Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага иржээ

Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага иржээ

Агаарын чанарын хувьд эрс сайжирсан ч агаар дахь хүхэрлэг хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа

Цааш унших
“AIPS Sport Media Awards”-ын шилдэг 10-т Ч.Ганбатын бүтээл шалгарчээ

“AIPS Sport Media Awards”-ын шилдэг 10-т Ч.Ганбатын бүтээл шалгарчээ

Энэ сарын 15-нд “AIPS Sport Media Awards”-ын номинаци тус бүрийн гурван ялагчийг тодруулна

Цааш унших
Хятадад дэгдсэн үл мэдэгдэх хатгалгааны шалтгаан тогтоогджээ

Хятадад дэгдсэн үл мэдэгдэх хатгалгааны шалтгаан тогтоогджээ

Ухань хотод шалтгаан тодорхойгүй хатгаагаар 59 хүн өвчилсний долоо нь хүнд байдалд байгаа

Цааш унших
2019 онд гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 930 хүн нас баржээ

2019 онд гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 930 хүн нас баржээ

Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны өмн үеийнхтэй харьцуулахад 4696 буюу 13 хувиар буурсан аж. Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 930 хүн нас барж, 8720 хүн гэмтсэн. Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Улсын хэмжээнд 2019 онд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч гарсан гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 88 буюу цагт 4 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жилд нийтдээ 800 гаруй арга хэмжээ, аянг зохион байгуулсан байна. Зодоон, танхайн гэмт хэрэг 18.3 хувир буурсан бол дээрмийн хэрэг 42 хувиар буурсан гэсэн үзүүлэлт байна. МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг олны анхаарал татсан зарим хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болон шалгагдаж байгаа хэргүүдийн явцын талаар мэдээллийг өгөв. Тэрбээр "ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, 2018 оны зургаадугаар сараас эхлэн гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад вальютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7400, ангийн зориулалттай 46, мянган ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ. Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын иргэн З бусадтай бүлэглэж Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Сүүж уул гэх газарт эртний Хүннүгийн булшийг ухан хосгүй үнэт эдлэлийг тоносныг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх дугаар ангид цэргийн алба хаагч нас барсан хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан шалгасан. Дээр дурдсан алба хаагчдыг гэм буруутай гэж тооцон, ял шийтгэл оногдуулах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргасан. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байгаа гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, одоо энэ хэрэг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэг дээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дүгнэлт гарчихсан. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна. Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг мөн авч шалгаж байна. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа" гэв.

Цааш унших
Тул загас тээвэрлэж явсныг илрүүлжээ

Тул загас тээвэрлэж явсныг илрүүлжээ

Тул загас болон бугын чивийг хураан авчээ

Цааш унших
Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно

Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно

Иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг тэглэнэ

Цааш унших
ДЭМБ: Хятадад дэгдсэн үл мэдэгдэх өвчин шинэ төрлийн вирус байж болзошгүй

ДЭМБ: Хятадад дэгдсэн үл мэдэгдэх өвчин шинэ төрлийн вирус байж болзошгүй

Хятадын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс хойш тархаж буй уг өвчний үүсгэгчийг тогтоогоогүй хэвээр байгаа

Цааш унших
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурав

Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 9.4 хувь нь 10 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй

Цааш унших
Хүн ам, орон сууцны тооллого эхэллээ

Хүн ам, орон сууцны тооллого эхэллээ

Бид энэ удаа түүхэндээ анх удаа хосолмол тооллогын товыг албан ёсоор угтлаа

Цааш унших
МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв

МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв

У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй.

Цааш унших
Мал хулгайлан нядалж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь саатууллаа

Мал хулгайлан нядалж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь саатууллаа

Дээрх гэмт хэргийг 11 этгээд хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр үйлдсэн

Цааш унших
Австрали ундны ус хэмнэхийн тулд 10 мянган тэмээг буудаж, устгана

Австрали ундны ус хэмнэхийн тулд 10 мянган тэмээг буудаж, устгана

Сүүлийн хэдэн сар гал түймэр, ган гачиг нүүрлээд буй Австрали улс ундны усаа хэмнэхийн тулд 10 мянган тэмээг буудан устгахаар болжээ. Тус улсын алслагдсан өмнөд APY /Anangu Pitjantjatjara Yankunytjatjara/ мужид нядалгааг өнөөдрөөс /2020.01.08/ эхлэн таван өдрийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэмээнүүд хэт их ус хэрэглэж байгаа тус мужийн уугуул абориген хүмүүсийн амьдралд аюул учруулж байгаа тул мэргэжлийн анчид нисдэг тэрэгнээс тэмээнүүдийг буудан нядлана. APY нь өмнөд Австралийн хамгийн алслагдсан бүс нутаг бөгөөд хүн амын нягтрал хамгийн бага ердөө 2,300 орчим хүн амьдардаг аж. Харин тус улсад нэг сая орчим тэмээ байдаг бөгөөд тоо толгой нь 8-10 жил тутамд нэг дахин өсч байгаа юм. Тэмээ нь Австралийн уугуул амьтан биш, 19-р зууны үед ачлага, тээвэрт ашиглахаар Энэтхэг, Афганистанаас авчран нутагшуулж байжээ.

Цааш унших
СЕХ-ны гишүүдийг томиллоо

СЕХ-ны гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь тэднийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг дэмжлээ

Цааш унших
Ираны довтолгооноос болж Иракийн армиас нэг ч цэрэг амиа алдаагүй

Ираны довтолгооноос болж Иракийн армиас нэг ч цэрэг амиа алдаагүй

Цохилтод өртсөн АНУ-ын цэргийн баазад гарсан хохирол, амиа алдсан хүмүүсийн тоо зэрэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байна

Цааш унших
Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг буцаалаа

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг буцаалаа

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзлээ

Цааш унших
Цусны эмгэг судлалын Турк эмч Монголд ажиллана

Цусны эмгэг судлалын Турк эмч Монголд ажиллана

Түүний ахалсан баг нь 850-аас дээш хүнд амжилттай ясны чөмөг шилжүүлэн суулгаж олон хүнд амьдрал бэлэглэж байжээ

Цааш унших
Украины 180 зорчигчтой онгоц Иранд осолдлоо

Украины 180 зорчигчтой онгоц Иранд осолдлоо

Boeing онгоцны хөдөлгүүр шатсан нь осолд нөлөөлсөн

Цааш унших
Төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд мэс засал амжилттай хийлээ

Төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд мэс засал амжилттай хийлээ

Залуу эмч нар хамтран төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд “Reconstruction Bone Bridge” нэртэй мэс заслыг амжилттай хийлээ

Цааш унших
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс зогсооно

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс зогсооно

Сонгуулийн санал хураалттай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан байдаг.

Цааш унших
“Даян” нуурт цөмөрсөн автомашиныг дөрвөн өдөр ажиллан гаргалаа

“Даян” нуурт цөмөрсөн автомашиныг дөрвөн өдөр ажиллан гаргалаа

Автомашиныг татан гаргах ажиллагааг нуурын мөс нэг метр хүртэл зузаарсны дараа буюу энэ сарын 4-ний өдөр эхлүүлсэн

Цааш унших
Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна

Цааш унших
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татварыг нэмэх хэрэгтэй гэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татварыг нэмэх хэрэгтэй гэв

2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй анализуудын эхний хэсгийг та бүхэндээ хүргэж байна.

Цааш унших
С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ

С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ

Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна

Цааш унших
Австралийн түймэр: Түймрийн утаа Чили, Аргентинд хүрчээ

Австралийн түймэр: Түймрийн утаа Чили, Аргентинд хүрчээ

2006 онд батлагдсан хуулийн дагуу орон сууц худалдан авсан буюу барьсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг чөлөөлүүлж 3 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна

Цааш унших
Автомашин ачилтын компаниуд иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэллээ

Автомашин ачилтын компаниуд иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэллээ

Хэрэв иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ

Цааш унших
АНУ 150 гаруй гал сөнөөгчөө Австрали руу илгээжээ

АНУ 150 гаруй гал сөнөөгчөө Австрали руу илгээжээ

Квинсланд, Шинэ Өмнөд Уэльсийн гал түймрийг унтраах, аврах үйлчилгээ өнгөрсөн долоо хоногт онцгой бэрхшээлтэй тулгарсан

Цааш унших
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 19-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 19-нд явагдана

Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.

Цааш унших
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг зөвлөж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг зөвлөж байна

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилжээ

Цааш унших
“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв. Цаашид “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийг санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг уриаллаа. “Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд: “Мэргэжлийн багш нар”-ын ангилал 1- р байр: Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа 2- р байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон - Эрдэнэ 3- р байр: Хөвсгөл аймгийн “Сод эрдэм” сургуулийн багш Б.Алимаа Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн - Нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор “Насанд хүрэгчид”-ийн ангилал: 1- р байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор 2- р байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан 3- байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр Тусгай байр: -БСШУСЯ -ны мэргэжилтэн Д.Наранзул -Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай “Сайхан бичигтэн анги” ангилал: 1- р байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9а анги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил 2- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д анги. Бэлтгэсэн багш: Б. Сүлдбаяр 3- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д анги. Удирдсан багш: Б.Анхбаяр “Бүтээл”-ийн ангилал 1- р байр: Хөвсгөл аймаг. Жаргалант сум. Ахмад багш Д.Сайнтогтох 2- р байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг 3- р байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9в ангийн сурагч Ч.Өнөрзаяа, - Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэнэбаатар “Уран бичлэг: 1- р байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/ 2- р байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/ 3- р байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/ Тусгай байр: О.Энх - Од /чөлөөт уран бүтээлч/ - Т.Хүмүүжилт /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/ “Сурагчид”-ын ангилал: 1- р байр: Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо, - Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б. Амарзаяа, 2- р байр: Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун, - Нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин, 3- р байр: Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б. Хүслэн - Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ Тусгай байр: - Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11б ангийн сурагч Г. Эмүжин, - Дорнод аймаг. Хэрлэн сум. “Шинэ хөгжил” сургуулийн 9б ангийн сурагч Т. Оюунзул, - Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э. Номин, - Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. “Мэргэд” сургуулийн 2б ангийн сурагч Э. Хонгорзул “12-р ангийн сурагчид” ангилал Тэргүүн байр: Дундговь аймаг. Сайнцагаан сум. “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э. Энхзул, - Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н. Батчимэг, - Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Ө. Сайнцэцэг, - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12в ангийн сурагч Б. Зэсмаа, Нэрэмжит шагналтнууд: Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн БСУГ-ын хамт олон. Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8-ын “В” анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг. Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан: Архангай аймаг. Хайрхан сум. 10-ын “А” анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар. МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10-ын “А” анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа. “Монголын сайхан бичигтэн” уралдаан нь 12-р ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг юм. 2019 оны улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар гурав дахь жилдээ дэмжин хамтран ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цааш унших
Дархан-Уул аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Дархан-Уул аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Дархан-Уул аймгийн ЗДТГазар нь гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2023 он хүртэл хугацаагаар эзэмших юм

Цааш унших
Сурагчдын амралтыг энэ сарын 20 хүртэл сунгалаа

Сурагчдын амралтыг энэ сарын 20 хүртэл сунгалаа

Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдал ямар байхаар шалтгаалан дахин сунгах эсэхийг шийдвэрлэх аж

Цааш унших

"Алтан Бөмбөрцөг-2020" наадмын шилдгүүд тодорлоо

Дэлгэцийн болон телевизийн уран бүтээлүүдийг тодруулдаг "Алтан Бөмбөрцөг – 2020" шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Beverly Hilton” зочид буудалд болж байна

Цааш унших
Ц.Нямдорж: Цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахаар боллоо

Ц.Нямдорж: Цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахаар боллоо

Зарим албыг нэмж байгаатай холбогдуулан 170 гаруй хүний орон тоо шинээр гарч байгаа

Цааш унших
Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Засгийн газар хуралдаж байна

Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Засгийн газар хуралдаж байна

Тэтгэвэр авдаг 400 мянга гаруй ахмадаас 236 мянга нь буюу 71 хувь нь тэтгэврийн зээлтэй

Цааш унших
“Болор цом-37” наадмын эзнээр яруу найрагч Б.Жамбалдорж тодорлоо

“Болор цом-37” наадмын эзнээр яруу найрагч Б.Жамбалдорж тодорлоо

"Болор цом"-д хөтөлсөн "Жамын цас" шүлгийг нь та бүхэнд хүргэж байна. 

Цааш унших
Сайжруулсан түлшний хангамжийн талаар гомдол их ирдэг гэв

Сайжруулсан түлшний хангамжийн талаар гомдол их ирдэг гэв

Нийслэлийн онцгой комиссынхоны хэлснээр бол иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ хэвшүүлсэн

Цааш унших
Энэ сарын 9-нөөс хүн амын тооллого эхэлнэ

Энэ сарын 9-нөөс хүн амын тооллого эхэлнэ

Монгол Улс 10 жилд тутамд хүн амаа тоолдог.

Цааш унших
Өмнөд Солонгосын

Өмнөд Солонгосын "Parasite" кино "Алтан бөмбөрцөг" хүртлээ

Өмнөд Солонгосын цуут найруулагч Бон Жүн-Огийн тус бүтээл өнгөрсөн оны Каннын кино наадмын шилдгээр шалгарсан

Цааш унших
Согтуугаар жолоо барихгүй байхыг анхаарууллаа

Согтуугаар жолоо барихгүй байхыг анхаарууллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон

Цааш унших
Сурагчдын амралтыг сунгахгүй гэв

Сурагчдын амралтыг сунгахгүй гэв

Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа

Цааш унших
Онон Балжаас олдсон хүрэн баавгайг торонд тэжээж байна

Онон Балжаас олдсон хүрэн баавгайг торонд тэжээж байна

Баавгайн хооллолт, зан төрх, эрүүл мэндийн ажиглалтыг өдөр бүр хийж, ажиглалтын дэвтрийг хөтлөн ажиллаж байгаа

Цааш унших
ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ

ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ

Эрдэнэс Тавантолгой ТӨҮГ мөн түүхэн дээд амжилт тогтоож 2019 онд 1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монголдоо анхдагч боллоо

Цааш унших
Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв

Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв

Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв

Цааш унших
“Алсын хараа 2050”-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө

“Алсын хараа 2050”-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих аж

Цааш унших