Дэлхий даяар нэг өдөрт 200 мянган шинэ тохиолдол илэрлээ

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 200 мянган шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 10,9 саяд хүрлээ.

Харин АНУ-д нэг өдөрт 56,922 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсад нэг өдөрт 40 мянгаас олон шинэ тохиолдол илэрсэн ес дэх өдөр болж байна.

Бразил улс дахь нийт халдвартай хүний тоо 1,5 сая болсон нь АНУ-ын араас орох үзүүлэлт юм. Нэг өдрийн дотор нийт 144 улсад шинэ тохиолдол илэрч, 78 оронд нас баралт бүртгэгдэв.

Хамгийн олон шинжилгээ хийсэн орнууд:

БНХАУ - 90,410,000

АНУ - 35,538,123

ОХУ - 20,168,904

Их Британи - 9,914,663

Энэтхэг - 9,056,173