У.Хүрэлсүхийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа. 

Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн гар өргөн дэмжив. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцсон 71 гишүүнээс эсрэг кноп дарсан цорын ганц гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. 

Ийнхүү У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. 

Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ.