Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүллээ

МАН-ын долоодугаар Бага хурал хурал өндөрлөлөө. Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлжээ. Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахмаар оролцож 87.5 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Бага хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явууллаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя

Боловсрол:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төрийн курс,

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1989-1990 онд Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал

1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд нийгмийн бодлогын зөвлөх

 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

 2000-2004 онд УИХ-ын гишүүн

 2004-2008 онд УИХ-ын гишүүн

 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд.

 2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

 2008 –2012 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон

 2014-2015 Шадар сайд

 2016-2017 онд Шадар сайд

2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд