card
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Товч мэдээ - Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов. - Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 29-31-ний өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Хуралдаан харилцан итгэлцсэн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой юм. - Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хуулийн зохицуулалтууд тодорхой бус, амьдралд нийцэхгүй байгаа учир Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэн зохицуулах шаардлагатай гэж үзжээ. - Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас гадна хуулбарлаж хууль бусаар орлого олох нь эрс нэмэгдсэн. Иймээс зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөл зэргийг нарийвчлах шаардлагатай болжээ. - Гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. 2019 оны 10 дугаар сарын байдлаар манай улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаад байна. - Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж байгаа Макаогийн иргэн байхгүй. 2018 онд Макаогаас 127 иргэн, Монгол Улсаас 175 иргэн харилцан зорчжээ. - 2019 оны III улиралд Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтан, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 96-аас дээш хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ. - Мөн улиралд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 6014 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 5776 иргэний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Иргэд төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээ, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ихэвчлэн ханджээ. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байхыг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Цааш унших
Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд 174 улсын удирдлага оролцжээ

Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд 174 улсын удирдлага оролцжээ

Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо

Цааш унших
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

(Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлаар)

Цааш унших
Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч удалгүй хойшилж, аравдугаар сарын 31-нд хийхээр болж, товлолоо. 

Цааш унших
НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй ажиллана

НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй ажиллана

НАМЭХ шинэ ерөнхийлөгчөө сонгосон билээ. Энэ дагуу  дүрэмдээ өөрчлөлт оруулж,  өнгөрөгч амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны ээлжит VII чуулган “Тогтвортой хөгжил, тэгш оролцоо” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Цааш унших
Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа.

Цааш унших
Японы эзэн хааныг тунхаглах ёслолд Ерөнхий сайд оролцоно

Японы эзэн хааныг тунхаглах ёслолд Ерөнхий сайд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно.

Цааш унших

"Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой"

"ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй мэдэгдэл гаргана" хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба цахим хуудсаараа мэдээлэв.

Цааш унших
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа.

Цааш унших
НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэлийг сонгожээ

НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэлийг сонгожээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит VII хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Цааш унших
У.Хүрэлсүх: Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 327.9 тэрбум төгрөг зарцуулна

У.Хүрэлсүх: Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 327.9 тэрбум төгрөг зарцуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд ирэх оны төсвийн төслийг танилцуулав.

Цааш унших
Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа

Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа

“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ.

Цааш унших
Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн 38 үйлчилгээ, лавлагаа авахын тулд төлдөг байсан төлбөрийн үйлчилгээг хөнгөвчлөх шийдвэр гаргалаа.

Цааш унших
Ч.Хүрэлбаатар: 2020 оны төсвийг боловсруулахад дөрвөн төрлийн гадаад, дотоод  эрсдэл байна

Ч.Хүрэлбаатар: 2020 оны төсвийг боловсруулахад дөрвөн төрлийн гадаад, дотоод  эрсдэл байна

МАН-ын бүлгийн хурлаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Ирэх оны төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдал  хоёр их наяд төгрөг  буюу ДНБ-ний 5.1 хувь байхаар өргөн барьсан.

Цааш унших
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Цааш унших
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин  нар албан ёсны хэлэлцээ хийв.

Цааш унших
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав.

Цааш унших
У.Хүрэлсүх: Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

У.Хүрэлсүх: Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо эхэлж байна. Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо.

Цааш унших
У.Хүрэлсүх: Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ

У.Хүрэлсүх: Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Цааш унших
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсыг зорилоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсыг зорилоо. Тэрбээр Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Цааш унших
ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

Цааш унших
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Цааш унших
Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.

Цааш унших
Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна. Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна. Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Товч мэдээ - Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай автозам болон Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай автозамын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.

Цааш унших
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.

Цааш унших
Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр Хурлын дарга Р.Давгад өргөн барилаа.

Цааш унших
Гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо

Гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны хавар иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт холбогдсон билээ.

Цааш унших
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг цагдан хорьжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг цагдан хорьжээ

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байна

Цааш унших
Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэв

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Орхон голоо хамгаалъя" хөдөлгөөний тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Цааш унших
У.Хүрэлсүх : Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна

У.Хүрэлсүх : Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.

Цааш унших
С.Чинзориг: Тэтгэврийн зээлийн хүүгийн бууралт өмнөх зээлд хамаарахгүй

С.Чинзориг: Тэтгэврийн зээлийн хүүгийн бууралт өмнөх зээлд хамаарахгүй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв.

Цааш унших
С.Баяр: Энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш бидний санаа амрахгүй

С.Баяр: Энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш бидний санаа амрахгүй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан амь насаа алдаад 21 жил өнгөрч байна. Түүний дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Цааш унших
Тусгай сангуудыг цөөлж, ил тод болгоно гэв

Тусгай сангуудыг цөөлж, ил тод болгоно гэв

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Цааш унших
УИХ-ын 42 дугаар тойргийн асуудлыг Цэц хэлэлцэнэ

УИХ-ын 42 дугаар тойргийн асуудлыг Цэц хэлэлцэнэ

Уг маргааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлуулсан

Цааш унших
20 мянган иргэний тэтгэврийг 50 мянгаар төгрөгөөр нэмнэ

20 мянган иргэний тэтгэврийг 50 мянгаар төгрөгөөр нэмнэ

ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, багш нарын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар болон 2020 оны  Төсвийн тухай хуулийн төсөлд нийгмийн суурь үйлчилгээнд чиглэсэн ямар саналууд тусгасан талаараа танилцууллаа.

Цааш унших
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ

Намрын ээлжит чуулганаар 186 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд буйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Цааш унших
Эрэн сурвалжлагдаж буй 69 дипломатч

Эрэн сурвалжлагдаж буй 69 дипломатч "Хэн бэ?"

Бүгд найрамдах Польшийн цагдаагийн газраас Монгол Улсын 69 дипломатчийг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдлээ.

Цааш унших
Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Цааш унших
Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав.

Цааш унших
Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ

Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км замын ажлын явцтай танилцав.

Цааш унших
Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг

Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотын “Эвт” худалдааны төвд болж байгаа Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочдын өдөрлөгт оролцов.

Цааш унших
Чингис хаан хотод найман эко автобус нийтийн тээвэрт явж байна

Чингис хаан хотод найман эко автобус нийтийн тээвэрт явж байна

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, түлшинд хэмнэлттэй, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа

Цааш унших
Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүлэв

Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ

Цааш унших
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллана

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газрын гишүүн Фернандо Касал Бэртуаг хүлээн авч уулзлаа.

Цааш унших
Цөмийн зэвсгийг бүрэн устгах тухай олон улсын уулзалтад оролцов

Цөмийн зэвсгийг бүрэн устгах тухай олон улсын уулзалтад оролцов

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэллээ.

Цааш унших
У.Хүрэлсүх: Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэлт хийнэ

У.Хүрэлсүх: Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэлт хийнэ

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна

Цааш унших
Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийв.

Цааш унших
НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав

НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав

Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Беате Транкманныг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв.

Цааш унших