Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг цагдан хорьжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг цагдан хорьжээ. Түүнийг энэ сарын 1-нд АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байна. Тодруулбал, түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.