Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа.

Шүүхээс,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхээр нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ... өмгөөлөгч ... нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 09:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов хэмээн мэдээллээ.