НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй ажиллана

НАМЭХ шинэ ерөнхийлөгчөө сонгосон билээ. Энэ дагуу  дүрэмдээ өөрчлөлт оруулж,  өнгөрөгч амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны ээлжит VII чуулган “Тогтвортой хөгжил, тэгш оролцоо” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй байхаар дүрэмдээ тусгасан байна.

–Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 

–Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны салбарын захирал Л.Амгалан, 

-Олон нийт, төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа, 

-Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, 

–Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор, 

-Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг, 

–Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам, 

-Орон нутгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч асан  С.Оюунбилэг,

-Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Хэвлэл Мэдээлллийн газрын дарга А.Энхзул.