АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байна
Цааш уншихӨнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана
Цааш уншихУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгожээ.
Цааш уншихТовч мэдээ - Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов. - Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 29-31-ний өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Хуралдаан харилцан итгэлцсэн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой юм. - Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хуулийн зохицуулалтууд тодорхой бус, амьдралд нийцэхгүй байгаа учир Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэн зохицуулах шаардлагатай гэж үзжээ. - Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас гадна хуулбарлаж хууль бусаар орлого олох нь эрс нэмэгдсэн. Иймээс зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөл зэргийг нарийвчлах шаардлагатай болжээ. - Гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. 2019 оны 10 дугаар сарын байдлаар манай улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаад байна. - Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж байгаа Макаогийн иргэн байхгүй. 2018 онд Макаогаас 127 иргэн, Монгол Улсаас 175 иргэн харилцан зорчжээ. - 2019 оны III улиралд Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтан, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 96-аас дээш хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ. - Мөн улиралд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 6014 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 5776 иргэний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Иргэд төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээ, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ихэвчлэн ханджээ. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байхыг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Цааш унших. Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах хэрэгтэй
Цааш уншихАравдугаар сарын 2-24-нд нийтдээ 240 дуудлага ирж 580 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан
Цааш уншихМөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллага FATF-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол банкнаас мэдээлэл хийлээ
Цааш унших“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ
Цааш уншихМонгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо
Цааш унших(Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлаар)
Цааш уншихХар шуурга энэ долоо хоногийн сүүлээр Японы өмнөд хэсгийг дайрч өнгөрөх төлөвтэй байна
Цааш уншихМонголоос Тайваньд суралцаж буй оюутны тоо эрс нэмэгдсэнийг Лиү Гуанг Хуа онцоллоо
Цааш уншихУлсын төсөвт жилдээ гадаадад эмчлүүлэх зардалд 500 сая төгрөг төсөвлөдөг
Цааш унших“Maleficent: Mistress of Evil” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 36 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ
Цааш уншихАзтан шалгаруулдагийг зогсоож, харин НӨАТ-ын 10 хувийг 5 болгохыг уриалжээ.
Цааш унших57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ
Цааш уншихДэлхий нийтээр улаан хоолой, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, уушги зэрэг хөндийтэй эрхтнийг оношлоход, тэр дундаа хавдрыг нь эрт илрүүлэхэд заавал дурангийн шинжилгээ ашиглаж байна
Цааш уншихУлаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо.
Цааш уншихМонгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэр 10 жил хаалттай байсан бол өнөөдрөөс дахин хаалгаа нээлээ.
Цааш унших2024 онд Парист болох зуны олимпийн наадмыг зохион байгуулах хороо наадмын албан ёсны логог танилцууллаа.
Цааш уншихАравдугаар сарын 22-ны байдлаар 500 гаруй иргэнээс дуудлага ирж, 48 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн нас барсан байна
Цааш уншихБи Үндсэн хууль болон эзэн хааны ордны тухай хуульд заасны дагуу хаан сэнтийд заларлаа. Бид хаан ширээнд суух ёслол зохион байгуулан, Японд төдийгүй дэлхий дахинд энэ тухай мэдэгдэж байна
Цааш унших“Алтан намар" хөгжмийн наадам аравдугаар сарын 25, 26 ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болно
Цааш уншихБарилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өчигдөр /2019.10.21/ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Цааш уншихМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Хятад улсад аравдугаар сарын 17-18-ны өдөр ажлын айлчлал хийлээ.
Цааш уншихНИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч удалгүй хойшилж, аравдугаар сарын 31-нд хийхээр болж, товлолоо.
Цааш уншихБаянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Цааш уншихЯпоны Уонума хотод баавгай дөрвөн хүн рүү дайрч, гэмтээсэн талаар NHK мэдээллээ.
Цааш унших"Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ
Цааш уншихНАМЭХ шинэ ерөнхийлөгчөө сонгосон билээ. Энэ дагуу дүрэмдээ өөрчлөлт оруулж, өнгөрөгч амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны ээлжит VII чуулган “Тогтвортой хөгжил, тэгш оролцоо” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Цааш уншихМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа.
Цааш уншихЭнэ сарын 21-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 4445 хүн хамрагджээ
Цааш унших2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байгаа
Цааш уншихМонголын уран бүтээлчдийн “Хийморь” уран сайхны кино олон улсын кино наадмаас томоохон шагнал хүртжээ.
Цааш уншихЯвган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог Яармагийн уулзваруудад суурилуулжээ
Цааш уншихНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Налайхын замын нэг хэсэг Баянзүрхийн шинэ гүүр, ойролцоох замд очиж ажиллажээ.
Цааш уншихБаянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Sunshine” хотхонд гэдэсний халдварт өвчин гарсантай холбоотойгоор Пүрэв гарагийн орой нийслэлийн онцгой комисс хуралдаж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосон.
Цааш уншихФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй
Цааш уншихНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн даваа орчимд аравдугаар сарын 19-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас зургаан хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Цааш уншихБатлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ.
Цааш уншихМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорилоо.
Цааш унших“БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Цааш унших

















































