Төв банкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томиллоо

УИХ өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхийнхээ дагуу Монголбанкны ерөнхийлөгчид тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргад тус хорооны дэд дарга Д.Баярсайхан нэрийг нэр дэвшүүлсэн юм. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өглөө хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж, Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар тус тус томиллоо.