Twitter-т хариултаа нууцлах боломжтой боллоо

Твиттер хэрэглэгчид жиргээний хариултаа нууцлах боломжтой боллоо. Шинэ функцийн талаар компанийн албан ёсны блог дээр тайлбарласан байна. Олон нийтийн сүлжээ ашиглахад илүү тохь тухтай, аюулгүй байлгах үүднээс шинэ функцийг эхлүүлсэн хэмээн компанийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Нууцласан хариулт нь саарал дүрсээр тэмдэглэгдэх бөгөөд бусад хэрэглэгч дээр нь дарж орон агуулгыг үзэх боломжтой болно.Шинэ хэрэглүүрийг туршиж үзэхэд хүмүүс зохисгүй эсвэл төвөгтэй санагдах хариултуудыг нуун дарагдуулдаг болох нь ажиглагджээ.

Үүний өмнө нийгмийн сүлжээний компани өөрийн платформ дээр улс төрийн бүхий л сурталчилгааг хориглохоо мэдэгдсэн юм.