Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ

Олон улсын Жүдо бөхийн холбооны "Осакагийн их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд манай улсаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид барилдсанаас эхний өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.

С хэсгийг тэргүүлсэн манай бөх эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойргоос Зааны ясан эрэг, Румын улсын бөхчүүдийг ялаад Японы Момо Томоакид ялагджээ. Торгуулийн тойрогт Польшийг ялаад хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Фунакубо Харукатай барилдаж ялжээ.