Баруун болон төвийн аймгуудад болсон үерийн хохирлыг арилгахад Казахстан Улс тусламж үзүүлсэн
Цааш уншихМонгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эодэм судлалын ажилд нь амжилт хүсэж, үг хэлэв. Тэрбээр, Танд болон танаа хамт олон, судлаачдын багт дахин баяр хүргэж, эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм. Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм. Цаашид Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт гарч байгаа дэвшилтэт, шинэлэг ажлууд, эрдэмтэн мэргэдийнхээ шинэ мэдлэг, оюуныг бий болгох хичээл зүтгэлийг дэмжиж хамтран ажиллах болно гэлээ. Академич Б.Бямбаа хэлэхдээ уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна гээд, Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлээд, хичээн ажиллана гэсэн юм. “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологийг бий болгосонд оршино. Монгол Улсын мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоосон явдал юм. Малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээрээс сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулан туулгах үйлчилгээтэй “Альмонзол” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний түвшинд зохион бүтээгдсэнийг Монгол улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораторид хянан магадлагаа хийж тогтоожээ. Энэхүү технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд бий болсон түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин үеийн технологи, техник хэрэгсэл, ноу-хауг ашигласнаараа хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдалгүй, экологийн хувьд цэвэр технологи болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цааш уншихӨнөөдрийн байдлаар лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусаад байна.
Цааш уншихЭрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр өөрсдийгөө бүрэн хангаж улмаар экспортлох, дэд бүтэц, гадаад харилцаа, мэдээлэл, технологийн салбараа хөгжүүлэх бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгааг хэлэв
Цааш уншихЦэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ
Цааш уншихУул уурхайн салбарт ашиглагдаж байгаа техник хэрэгслийн улсын бүртгэлийг 2020 оны эхний улиралд багтаан шинэчлэн бүртгэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон
Цааш уншихУлаанбаатар хотын хэмжээнд 16-100 кв хүчин чадалтай буюу нам даралтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа 2209 аж ахуйн нэгж байгууллага байдаг.
Цааш уншихЗөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгнө.
Цааш уншихЭнэхүү дуу нь 25 жилийн өмнө анх сонсогчдын хүртээл болж байсан
Цааш уншихШинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтын S1.1A ангилалд бүртгэгдсэн эмийг хэрэглэсэн нь илэрчээ
Цааш уншихҮнийн тухайд А-80, Аи-92, дизелийн түлш 30-150, дизелийн түлш 20 төгрөгөөр буурсан
Цааш уншихЛигийнхээ финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил FIBA-гийн мэргэжлийн 16 баг өрсөлдөхөөр очжээ
Цааш уншихХуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажиллаж эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогдов.
Цааш уншихЖагсаалтын сүүлийн байрыг хамгийн залуу, экологийн төлөө тэмцэгч Грета Тунберг (100) эзлэв
Цааш уншихАжлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ
Цааш уншихТэдний тулааны тов албан ёсоор гарч, 2020 оны хоёрдугаар сарын 8-нд өрсөлдөхөөр болов.
Цааш уншихБараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага хэдийгээр нэмэгдсэн ч шаардлага хангахгүй бүтээгдэхүүний тоо буурсан үзүүлэлттэй гарч байна
Цааш уншихИргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой
Цааш уншихТөрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв.
Цааш уншихТэрбээр 19 дэх “Нийслэлийн хүндэт иргэн” болж байгаа
Цааш уншихУг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээс удаа дараа ял шийтгэл эдэлж байсан
Цааш уншихӨнгөрсөн онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ
Цааш уншихОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
Цааш уншихАмралт ирэх нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна
Цааш уншихЭртний тоглоомуудын үнэ нь хадгалагдсан байдал, мөн үйлдвэрлэсэн тоо ширхэгээс хамаардаг
Цааш уншихТэрбээр энэ тэмцээний хамгийн шилдэг техниктэй бөхийн шагнал хүртсэн
Цааш унших. Хэрэглэгч Та картаа үрэгдүүлж, гээгдүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай.
Цааш уншихХуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо
Цааш уншихШүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов.
Цааш унших12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна
Цааш уншихБаянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.07.22-ны өдөр Б гэгчийг хуурамч бичиг үйлдэх, ашигласан гэх хэрэгт гэм буруутай эсэхийг хэлэлцсэ
Цааш унших"Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд шинэ амжилтыг тогтоов
Цааш уншихШинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ
Цааш уншихАмерикийн "Revolver" сэтгүүл энэ оны шилдэг 10 клипийг нэрлэжээ.
Цааш уншихСупер азтан тодорсонгүй
Цааш уншихЭнэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан.
Цааш унших“ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байна
Цааш уншихЧуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна
Цааш уншихИргэдээс ирүүлсэн 552 өргөдөл, гомдлын 97.5 хувийг шийдвэрлэжээ
Цааш уншихХордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдолын 9 хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна
Цааш уншихЗасгийн газрын зүгээс олон улсын 25 банкинд урилга хүргүүлж хүлээн авсан банкуудаас дээрх гурван банкийг шалгаруулсан
Цааш уншихУИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “УИХ-ын даргын захирамжаар Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан
Цааш уншихБи яллагдагчаар татах тогтоолтой танилцсан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж гарын үсгээ зурсан
Цааш уншихАНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайтад мэдээлснээр тэрбээр Монголд ирээд ховордсон амьтдын тоонд багтдаг аргаль агнаад буцжээ.
Цааш уншихТөрийн түшээдийн 100 хувийн саналаар баталсан УИХ-ын тогтоолд дараах найман зүйлийг тусгаж өгсөн
Цааш уншихАвтомашинтай жагсаал оройн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ
Цааш уншихГрета Тунберг "Оны хүн"-ээр нэрлэгдснээр энэ алдрыг хүртээж эхэлснээс хойших 100 орчим жилийн түүхэн дэх хамгийн залуу хүн болж байгаа юм
Цааш уншихӨнөөдөр Италийн Риднаунд эхлэх IBU Junior cup тэмцээнд Монгол Улсын баг тамирчид өрсөлдөхөд бэлэн болжээ
Цааш унших