Үндэсний их баяр наадмын нээлт, бөх, сурын харваа XIII зуун цогцолборт болно

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт болохоор төлөвлөгджээ.

Гэхдээ дэлхий нийтэд цар тахал дэгдсэн энэ үед наадмаа онлайнаар үзүүлэх юм.

XIII зуун цогцолборт үндэсний их баяр наадмын нээлт,  хүчит 512 бөхийн барилдаан, сур, шагайн харваа болох юм байна. 

Харин хурдан морины уралдаан Хүй долоо худагт явагдана.

Энэ жилийн наадмын нээлтийг Херо энтертайнментийн ерөнхий найруулагч Б.Баатар найруулах аж.

ДЭМБ, ЭМЯ, УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу XIII зуун цогцолбор болон Хүй долоон худагт иргэдийг нэвтрүүлэхгүй.

Гэрээсээ онлайнаар наадмаа үзэх боломжийг хангаж Монголын ТВ-үүдийн холбооны дөрвөн том баг үзэгчдэдээ шууд дамжуулан хүргэхээр болжээ.