65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэллээ

“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд 54.980 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 19 тусгаарлах байранд 1321 хүн байгаа аж. Долдугаар сарын сүүлээр ашиглалтад орох Түлэнхийн төвд 200 ор, эмнэлгийн зориулалттай байранд нийт 400-500 ор дэлгэх боломжтой. Түүнчлэн тусгаарлах байрыг нэмэхэд, ор дэлгэхэд хүний нөөцийн асуудал хүнд байгааг хэлж байлаа. Өнөөдөр 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины II тун хийж эхэлнэ.