Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр томилж, Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон У.Хүрэлсүх болон Л.Энх-Амгалан нарыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө.