Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, мөн оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн "Насны хишиг"-ийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

Энэ жил Улсын баяр наадмын өмнө олгодог "Насны хишиг"-ийг зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ. 65 нас хүрч байгаа ахмадууд ehalamj.mn халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж "Насны хишиг"-ээ авах боломжтой.

Эх сурвалж: ХНХЯ