ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Тэрээр "Хуримтлалын нэгдсэн санд ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх долоо хоногт иргэн бүрийн нэр дээр Хуримтлалын нэгдсэн сангийн данс нээгдэнэ. И-Монголиа дээр цэс нэмэгдэнэ. Ингэснээр иргэн бүрийн нэр дээр данс үүсэж бэлэн бусаар зарцуулах ногдол ашиг бүртгэгдэнэ.
Дараагийн асуудал нь гурил, малын тэжээлийг гаалиар татваргүй оруулж ирэх тогтоол батлагдлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлээд Монгол Улсын хилээр гурил, малын тэжээл татваргүй орж ирэхээр боллоо. Өчигдөр Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж импортын улаанбуудайн гуриланд квот тогтоохгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээр гурилын үнэ 50 орчим хувиар буурахаар харагдаж байгаа. Гурилын үнэ буурснаар хэрэглээний сагсанд байгаа гурилан бүтээгдэхүүнүүдийн үнэ буурч, дагаад инфляц буурна" гэлээ