БНСУ-д ажилд зуучлах нэрийдлээр иргэдийг залилжээ

“Хас Ган” гэх нэртэй хуурамч компани “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилан мэхэлж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Иргэдийн БНСУ руу явж хөдөлмөр эрхлэх сонирхлыг ашиглан залилан хийж буй хуурамч компани, иргэд байгааг анхааруулж байна. Төрийн бус байгууллагуудад гадаадад ажиллах хүчин илгээх болон ажилд зуучлах тусгай зөвшөөрөл олгодоггүйучраас зохих журмын дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандан зуучлуулах ёстойг сануулж байна.

Эх сурвалж: Eagle.mn