Төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-д эхлүүлнэ

Авто замын  ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагаас төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-17:00 байхаар тогтоолоо. 

Одоо мөрдөгдөж байгаа  захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын ажил  08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн  32 мянган албан хаагч хамрагдах бөгөөд энэ сарын 15-аас хэрэгжиж эхлэх аж.