Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр болжээ.
Ингэхдээ харьяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспортоо захиалж, авахдаа заавал захиалсан дүүргээсээ бус өөр дүүргээс ч авах боломж бүрдэж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллах аж.
Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон гэж албаныхан мэдээллэв.