Урд хөршийн хилийн боомтууд энэ сарын 5-нд хаагдана

Урд хөрш болох БНХАУ-ын Ханш нээх баяр энэ сарын 5-ны өдөр тохиож байгаа учир хоёр улсын хилийн боомт хаагдах юм байна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу ийнхүү хаагдаж буй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.