С.Баярцогт тэргүүтэй хэд хэдэн хүнийг баривчилсан гэх мэдээлэл өчигдрөөс гараад байсан билээ. Тэгвэл АТГ-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр баривчлан шалгаж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй АТГ-аас өгнө гэдгээ мэдээллээ.
Эх сурвалж. "Зууны мэдээ" сонин