Сөүлд агаарын бохирдол ихэсч нислэгүүд хойшлогджээ

Хятад улсаас эхлэлтэй нүдэнд үл үзэгдэх жижиг тоосонцор нь салхинд хөөгдөн далай дээгүүр дамжин Өмнөд Солонгос улсад очиж бохирдол үүсгэн Өмнөд Солонгос улсын баруун хэсэг буюу Сөүл, Инчон зэрэг хотуудын агаарын бохирдлын хэмжээ аюултай байдалд хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон улсын агаарын нислэгүүд хойшлогджээ.

Сөүл хотын захиргаанаас иргэддээ гадаа гарахдаа амны хаалт зүүхийг сануулж  зарим автобус компаниуд үйлчлүүлэгчдэд амны хаалтыг үнэгүй тарааж эхэлжээ. Эхний ээлжинд 10.000 гаруй амны маскийг үнэгүй тараах ба агаарын бохирдол буурахгүй бол дахин нэмэх юм байна.

Эх сурвалж: Eagle.mn