Монгол Улсын ерөнxий сайд У.Хүрэлсүx БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзаx үеэр ОУВС-ийн өртөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.
Талууд хоёр орны хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа.
Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцоно гэдгээ мөн илэрxийллээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс