Монголбанк мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулж 10 хувь болгосноо зарлалаа.
Төв банкнаас өмнө нь мэдэгдэж байснаар гадаад эрэлт, экспортын бүтээгдэхүүний үнэ хүлээж байснаас сайжирч, уул уурхайн салбар дахь бүтээн байгуулалт өнгөрсөн онд эрчимжсэн мөн Олон улсын валютын сангийн хийсэн үнэлгээгээр арилжааны банкуудын активын чанарын үзүүлэлт өндөр гарсан зэрэг нь мөнгөний бодлогын хүүг бууруулахад нөлөөлжээ.