Сонгинохайрхан дүүрэг 20 тэрбум төгрөгөөр гэрэлтүүлэг хийнэ

Сонгинохайрхан дүүрэгт Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая евро буюу ойролцоогоор 20 тэрбум төгрөгийн гэрэлтүүлгийн ажил хийгдэхээр болжээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 7 сая еврогийн гэрэлтүүлэг хийгдэх юм.

Тус ажлыг гүйцэтгэх “Swarco” компанийн төлөөлөл тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзсан байна.

Дүүргээс гэрэлтүүлэг хийх шаардлагатай газруудыг судалсны үндсэн дээр нийт гэрэлтүүлэг хийх талбайг 370 км хэмээн тооцжээ. Одоогоор дүүргийн нийт газар нутгийн 32.2 нь гэрэлтүүлэгтэй. Харин энэ төсөл хэрэгжвэл 75 хувь нь гэрэлтүүлэгтэй болох юм байна.