Монголын хөлбөмбөгчид Малайзын багтай тэнцлээ

Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Малайзын багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийлээ. Малайзын Куалалумпур хотод ОУХБХ-ны шигшээ багуудын хооронд ширүүхэн тэмцэл болжээ.  Энэ тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцэж тоглолтын 42 дахь минутад П.Энхбилэг багтаа анхны оноог авчирсан бол шийдвэрлэх гоолыг С.Ганхуяг чөлөөт цохилтоор 2:2 болгосон байна. 

Малайзын баг дэлхийн чансааны 175-д бичигддэг бол манайх 189-д эрэмбэтэй юм.  Тэгвэл энэ сарын 27-нд Улаанбаатар хотод манай шигшээ багтай тоглох Мауритусын шигшээ баг Макаог талбайд нь 0:1-ээр хожжээ. Дөрөв хоногийн дараа манай багтай тоглох Мауритусын шигшээ баг дэлхийн чансааны 157-д бичигддэг бөгөөд 2000 оны эхээр 118 дугаар байрт эрэмбэтэй байсан удаатай.

Эх сурвалж: Eagle.mn