Говь-Алтай аймагт энэ сарын 8-нд нэг ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Тонхил суманд гэр бүлийн хоёр сум алдаж улмаар гурван настай хүүгийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна.
Санамсар, болгоомжгүйгээсээ болж хүүгээ хөнөөсөн тэд гэрээслэл бичээд өөрсдийнхөө амийг егүүтгэсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэд уг гэрээслэлдээ сум алдсанаас болж гурван настай хүүгийнхээ аминд хүрсэн тухайгаа болон хаана оршуулсныг нь бичсэн байсан аж. Эл хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.