БНСУ-д дөрвөн жил, 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутагтаа ирсэн иргэдийн дунд солонгос хэлний “тусгай” шалгалтыг авахаар болсон юм.
Тэгвэл энэхүү шалгалтын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар авахаар болжээ. Харин шалгалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр авахаар болжээ.
Энэхүү тусгай шалгалтанд зөвхөн тус улсад урьд нь гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа ирсэн иргэд орох бөгөөд одоогоор 4587 иргэн албан ёсоор бүртгэлтэй байгаа аж.
Монгол, Солонгосын Хөдөлмөрийн яамд хоорондын байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу энэхүү тусгай шалгалтыг нэмэлтээр авахаар болсон байна.
Солонгос хэлний “тусгай” шалгалтын мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn, БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын www.monkor,net болон www.pstopik.hrdkorea.or.kr хуудсар дамжуулан хүргэж байгаа аж.