“Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдаан өнгөрөгч ням гарагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдаж 16 хүүхэд бэртсэний 2 нь машин мөргөж бэртээд байгаа билээ.
Тэгвэл эл асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд эл асуудлаар үүрэг өглөө.
Тэрээр бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийх, Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна.