Манай тамирчин ОУХМ Батмөнхийн Ганболд маань БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр паралимт 20, 10, 1.5 км гэсэн гурван зайд уралдаж байгаа юм.
ОУХМ Б.Ганболд энэ сарын 12-ны өдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд уралдаж, 55:32 секундын амжилтаар 16 дугаар байрт шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарчээ.
Түүний хувьд тэргүүлэгч тамирчнаас 21.40 сек алдагдалтайгаар барианд орсон байна. ОУХМ Б.Ганболд энэ сарын 17-ний өдөр хамгийн сүүлийн зайндаа буюу 10км-т уралдана. Тэрбээр өмнө нь Сочи - 2014 олимпийн наадмын 10 км-ийн чөлөөт тэшилтийн уралдаанд 38 тамирчнаас 31 дүгээрт орж байсан юм. Тамирчиндаа амжилт хүсье.