Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ үргэлжилж байна

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ хийгдэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй болон хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг  шинжилгээг 1952.01.01 - 1977.12.31 - ны хооронд төрсөн 40-65 насны иргэд өгнө. Шинжилгээнд ирэхдээ дараах бичиг баримтыг авч ирэх юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар