Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3-р сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхлэх гэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Засварын хуваарийг хэрэглэгч Та бүхэнд www.tog.mn вэб сайтаар сар бүр, www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлнэ.
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх
ГУРАВДУГААР САРЫН ХУВААРЬ
Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn, Утас: 70047004 УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК