Байт харвааны Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Холимог багийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн хувийн төрөлд А.Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5-6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Энэ амжилтаараа манай харваачид багийн дүнгээр зургадугаар байрт орсон бол тус бүр гурван алтан медаль хүртсэн ОХУ, Энэтхэгийн баг бусдыгаа манлайлжээ.
Эх сурвалж: olloo.mn