Улаанбаатар хотын хоёр дахь том спорт, соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэлж байна.
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 50 га газрыг хамарсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, хөлбөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, газрын теннис, дугуйн зам, мини машины уралдааны талбай, задгай театр бүхий спортын томхон цогцолбор байгуулахаар зураг төслийн ажлууд ид хийгдэж байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" санаачилгыг дэмжиж, улс төрийн намын төлөөллүүд мод суулгалаа. Тухайлбал, Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөллүүд оролцлоо.