Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төв Global Greengrants Fund-ийн дэмжлэгтэйгээр “УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 9-11ний өдрүүдэд 88 Art Gallery-д зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд агаарын бохирдлын нөлөөтэйгээр бэрхшээл амссан гурван залуу эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэсэн өгүүлэл болон фото бүтээлүүд тавигдах болно.

ГҮНЖ төв өнгөрсөн онд дээрх сангийн санхүүжилтээр “Байгаль орчны шударга бус байдал ба эмэгтэйчүүдийн эрх” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон хөгжих эрхийг хэрхэн зөрчиж байгааг илрүүлэх зорилгоор кейс судалгаа явуулсан бөгөөд судалгаанд нийт 60 эмэгтэйчүүд хамрагдсан. Үзэсгэлэнд уг судалгааны үр дүнд үндэслэсэн бүтээлүүд ч мөн адил тавигдах болно.

Утаа, агаарын бохирдол бидний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Харин бидний, тэр тусмаа нөхөн үржихүйн нас /15-49/-ны эмэгтэйчүүдийн НӨХӨН ҮРЖИХҮЙН болон ХӨГЖИХ ЭРХ-ийг зөрчиж байна гэвэл та итгэх үү?

Судалгааны дүн болон дээрх 3-н эмэгтэй бодит түүхийн талаар мэдэхийг хүсвэл

“УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг үзэж сонирхоорой! Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 3-р сарын 9-ний өдөр 12 цагаас 88 Art Gallery /Emart дэлгүүрийн 4-р давхар/-д зохион байгуулагдах ба 3-р сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70-105-105, 96-110-110, 8838-0046 дугаарын утсаар аваарай!