ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ” хийлээ

Монгол Улсад коронавируст халдварын өвчлөл илэрч дэгдэлт ихэссэнтэй уялдуулан БШУ-ны Сайдын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх тухай” “А/190 дүгээр тушаалын 3.5 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон, сурагчдын эзэмшвэл зохих агуулгын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ”-г есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

"Оношлох үнэлгээ"-нд улсын хэмжээнд 646 сургуулийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагчид хамрагдсан байна.

Судалгааны үр дүнд үндэслэн коронавируст халдвараас шалтгаалсан сургалтын хөтөлбөрийн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв